Япон улсын засгийн газар шинэ төлийн коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээг энэ сарын тавны өдрөөс чангатгаж, Англи, Аргентин , Украин, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улсаас зорчиж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гаргажээ.
Арваннэгдүгээр сарын наймны өдрөөс эхлэн Япон улс руу зорчиж буй Монгол иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног тусгаарлах аж.
Гуравдагч орноор дамжин Япон улсад зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр мөрдөгдөх юм. Япон улсын хилийн хорио цээрийн албанаас тусгаарлах байрыг бэлтгэн гаргаж өгөх ба холбогдох зардлыг Япон улсын Засгийн газраас гаргана гэдгийг Монгол Улс дахь Японы ЭСЯ-аас мэдэгдлээ.