Б.Баярсайханы ҮХО банканд төвлөрүүлсэн гэх ЭТТ-н 40 тэрбум төгрөг хуваарийн дагуу төлөгдөж байгаа аж

Б.Баярсайханы ҮХО банканд төвлөрүүлсэн гэх ЭТТ-н 40 тэрбум төгрөг хуваарийн дагуу төлөгдөж байгаа аж

Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн, ямар мөнгөөр худалдан авав гэх асуулт өнөөдөр ч хариултаа нэхэж байна.

Тус банкны хувьцааг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчид буюу асашёорюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг худалдан авсан гэх мэдээлэл ч хөвөрч буй. Мөн тэднийг өөрийн банканд байршиж байсан "Эрдэнэс тавантолгой", "Эрдэнэ үйлдвэр"-ийн мөнгөөр дээрх хувьцааг худалдан авсан байж болзошгүй гэх хардлага ч бий.

Тэгвэл, “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс тавантолгой”-н 53 тэрбум төгрөг ямар замаар Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршив гэдэг ч олны анхаарлыг татаж байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 56.99 хувийг Д.Дагвадорж, 15.99 хувийг Д.Сумъяабазар, 15.99 хувийг Б.Баярсайхан, 5.70 хувийг UB Diversified Ltd, 5.33 хувийг Ч.Маралмаа эзэмшдэг болох нь Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны сайт дээр байршжээ.

Харин тус банкны 15.99 хувийг эзэмшдэг Б.Баярсайхан нь “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нэгэн. Энэ нь “Эрдэнэс тавантолгой”-н 53 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байрших боломжийг бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн олон нийт хардаж байгаа аж.

Харин энэ талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “Талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан төлбөр төлөх хуваарийн дагуу хэвийн төлбөрийн төлөлттэй байгаа. 40 тэрбум төгрөгийн төлөлтөөс 28 тэрбумын үлдэгдэлтэй байна. Хуваарь гарган баталж, хуваарийн дагуу төлөгдөж байгаа” гэх тайлбарыг өгчээ.

Гэтэл Уу уурхайн сайд Г.Ёндон “Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Эрдэнэс тавантолгойн 53 тэрбум төгрөг байршсан” болохыг хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Гэтэл “Эрдэнэс тавантолгой”-г толгойлж буй эрхэм нь 40 тэрбум хэмээжээ. Тэгвэл үлдэгдэл 13 тэрбум нь хаачив гэх асуулт ч давхар ургаж байгаа юм.

Ямартай Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршсан "Эрдэнэс тавантолгой"-н мөнгө хуваарийн дагуу төлөгдөж байгаа аж.