Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалттай ачааг өнөөдөр тээвэрлэж авчирна

Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалттай ачааг өнөөдөр тээвэрлэж авчирна

Миат компани Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд хийгдэж байна.

Тус компани өнөөдөр /2021.11.10/ өдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалттай ачааг мөн тээвэрлэн авчрахаар төлөвлөөд байна.

Харин арваннэгдүгээр сарын наймны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ.