Гадаад харилцааны яамны шилэн дансны мэдээллийг шүүж үзвэл анхаарал татах хэд, хэдэн баримт ил болж байна. Шилэн дансанд тухайн сард хийгдсэн 5 саяас дээш дүнтэй нийт гүйлгээний мэдээлэл ордог. Гадаад харилцааны яам нь аравдугаар сард нийт 433 сая гаруй төгрөгийн зарлага гаргажээ.
Гэтэл үүний тал хувь буюу 245,968,751 төгрөгийг Ардын хувьсгалын 100 жил, Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан НЭГ ӨДРИЙН дайллага, цайллагад зарцуулсан нь олны анхаарлыг татаад байна.
Дээрх зарцуулалтын 111 сая гаруй төгрөгийг “Төгөлдөр-Урлаг” төвийн дансанд шилжүүлсэн бол 62 орчим саяыг “Саунд ов Монголиа” харилцагчийн дансанд илгээжээ. Үлдсэн 73 саяыг нь “Шангрила-Улаанбаатар” зочид буудлын дансанд хийсэн байгаа юм. Утга нь ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮРЭЭС гэж явжээ.
Засгийн газраас коронавирусийн хүнд цаг үед төсвийн мөнгийг хэмнэх чиглэлийг төрийн бүхий л байгууллагад өгөөд байгаа. Харин Гадаад харилцааны яам нь хагас бараг хагас тэрбум төгрөгийг зөвхөн нэг өдрийн цайллагад зарцуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байна.