"Өргөө" амаржих газрын эмч нарыг шалгаж эхэлжээ

"Өргөө" амаржих газрын эмч нарыг шалгаж эхэлжээ

"Өргөө" амаржих газрын эмч нарыг Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж, тусламж үйлчилгээний зааврыг үл харгалзан эмчилгээ хийсэн, албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Тодруулбал, тус амаржих газрын нэр бүхий эмч нар Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж, тусламж үйлчилгээний зааврыг үл харгалзан эмчилгээ хийсэн, албан тушаалдаа хайнга хандсан нь Эрүүл мэндийн яамнаас хийсэн шалгалтаар илэрсэн байна. Асуудалд холбогдсон эмч нараас байцаалт авч байгаа аж. Түүнчлэн чанаргүй оношлуур “шахсан”, эм тарианы худалдан авалттай холбоотой асуудлуудыг ч иргэдийн хүсэлтээр шалгаж эхэлжээ.