Ч.Гантулга: Ц.Баатарсайхантай хамт байгуулсан "Би Жи пит" ХХК-аар НЭГ ч төгрөгийн орлого олоогүй, зарлага гаргаагүй

Ч.Гантулга: Ц.Баатарсайхантай хамт байгуулсан "Би Жи пит" ХХК-аар НЭГ ч төгрөгийн орлого олоогүй, зарлага гаргаагүй

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгосон уу. Үүнд ашиг сонирхолын зөрчил байсан уу гэх мэдээлэл цахим сүлжээнд дуулиан тарьж буй.

Учир нь Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Гантулга нь “Таван богд групп”-ийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай хамтран компани байгуулсан гэх баримт ил болоод буй.

Уул уурхайн машин механизмын тоног төхөөрөмжийн болон гадаад худалдааны чиглэлийн “Би Жи пит” гэх компанийг тэд 2010 онд хамтран байгуулж байсан нь дээрх хардлагыг төрүүлсэн хэрэг. 

Тэгвэл Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга энэ талаарх мэдээлэлд байр сууриа илэрхийлж, баримт дэлгэв. Тэрбээр "Монгол моодонд орж, амтай бүхэн бизнес ярьж байсан сайн цаг болох 2010 онд буюу 11 жилийн өмнө байгуулж байсан компанийг бичжээ. Байгуулснаас хойш 1 ч төг орлого олоогүй, зарлага гаргаагүй. (Баримт хавсаргав) Бусдад гай болохгүйг хичээж амьдардаг. Хэрүүлээ надаас хол байлгана уу" хэмээгээд дараах баримтуудыг дэлгэлээ.