С.Жавхлан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ЭМДС, НДС-ийн хөрөнгийг банканд биш төрийн санд төвлөрүүлж байна

С.Жавхлан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ЭМДС, НДС-ийн хөрөнгийг банканд биш төрийн санд төвлөрүүлж байна

"Хаан" банкны 60 хувийг худалдсан асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр "Тухайлан нэр зааж, ярьж байгаа банкуудын төлбөрийн чадвар хэр байгааг Төв банк илүү тодорхойлж хэлнэ. Засгийн газар энэ ажилд оролцохгүй.

Төлбөрийн чадваргүй болж татан буугдсан банкийг шалгахаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө байж байдаг. Төрийн мөнгө ингэж эзэнгүйдэж болохгүй. Энэ зарчмаар төрийн санд төрийн өмчийн байгууллагууд, төрийн сангуудын хөрөнгийг төвлөрүүлж байдаг. Банкны эрсдэлээс гадна тэр банкинд аваачиж байршуулсан төрийн мэдлийн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Цаашид ийм эрсдэл дахин гаргаж болохгүй хатуу зарчим, хууль дүрэмтэй болох ёстой" гэсэн байр суурьтай байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ЭМДС, НДС-ийн хөрөнгийг төрийн санд төвлөрүүлж байгаа. Төрийн сангаас гадуур ямар ч банкинд хөрөнгө нэмж байршуулаагүй гэдгийг Сангийн сайд нь хэлж байна. Өмнөх Засгийн газруудын байршуулсан хөрөнгийг үргэлжлүүлэн төрийн сан руу татаж байгаа бөгөөд энэ он гарсаар 30 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ