Сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн нээлтийн тоглолт энэ сарын 20-нд болно

Сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн нээлтийн тоглолт энэ сарын 20-нд болно

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны  нэгдсэн "дээд лиг" эхлэх тов гарчээ.

Лигийн тэмцээний нээлт энэ арваннэгдүгээр сарын 20-нд Спортын төв ордноо ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү тэмцээнээс,

  • 2022 оны 06 сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ баг болон 
  • 2022 оны 09-р сард болох 19-дэх удаагийн "Азийн наадам"-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ багийг тус тус шалгаруулах аж.