Шунахайн сэдлээр янгирын тэх агнасан хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ

Шунахайн сэдлээр янгирын тэх агнасан хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ховор амьтдыг агнасан иргэдийг шалгаж байна.

Саяхан Увс аймгийн Өмнөговь сумын хоёр иргэн бүлэглэн шунахайн сэдлээр янгирын тэх агнасан хэрэг гарсан байна. Тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2.7 сая төгрөг болж нийт 5.4 сая төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж байгаа аж. Иймд тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.