Анагаахын шинжлэх ухааны доктор, тархвар судлаач Михаил Фаворов ОХУ-д коронавируст цар тахал 2023 он гэхэд дуусна гэж таамаглаж байгаа талаар "Эхо Москвы" радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр "вакцины хүрэлцээ, вакцинжуулалтын явц зэргээс хамаарч ОХУ-д 2022 оны намар, өвлийн улиралд халдварын тархалт өндөр хэвээр байж болзошгүй. Гэхдээ 2023 оныг маскгүй угтана гэж би бодож байна. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авч эдгэрснээс зургаагаас есөн сарын дараа вакцин хийлгэсэн хүмүүс цар тахлаас хамгийн сайн хамгаалагдсан бүлэг болж байна. Энэ бүлгийн хүмүүс хэвийн амьдарч чадна” гэжээ.
Эх сурвалж: Lenta