ВИДЕО: Хөвсгөл аймгийн Хатгалд хоёр айлын хот руу баавгай дайрч, олон мал барьжээ

ВИДЕО: Хөвсгөл аймгийн Хатгалд хоёр айлын хот руу баавгай дайрч, олон мал барьжээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд баавгай малчин айлуудын хотонд орж, мал барьсан хоёр тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 11-ний шөнө Хатгал тосгоны Алаг цар гэх газарт баавгай айлын мал руу дайрсан байна. Үүнээс гадна тус тосгонд дахин нэг айлын хотонд баавгай орж, мал барьсан тохиолдол гарчээ. Иргэдийн цахим хуудсандаа нийтэлсэн бичлэгээс харахад баавгай хоттой хонь, ямаа руу дайрч, олон мал шархдуулсан байна. Аз болоход эдгээр тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй аж.

ВИДЕО: