Буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг зорчуулах эсэхээр иргэдээс санал авна

Буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг зорчуулах эсэхээр иргэдээс санал авна

Засгийн газрын өнөөдрийн /2021.11.10/ хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөтэй танилцсан.

Эдгээрийн дунд 

  • Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох,
  • Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох зэрэг саналыг дэвшүүлсэн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл бий. 

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазар танилцууллаа.  Тэрбээр "Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар иргэдээс санал авна. Эцсийн шийдвэр гараагүй. Иргэдийн хэдэн хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэдэн оноос хойш нийслэлийн авто замаар зорчуулахгүй байх вэ гэж үзэх нь нийслэлийн баримтлах бодлого байх болно.

Улаанбаатар хотын түгжрэл амаргүй байгаа. Жил бүр 70-80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Жилд хүн ам 31 мянгаар нэмэгддэг. Хүн амын өсөлт, тээврийн хэрэгслийн нэмэгдлийг зохицуулах нь зүй ёсны асуудал, гэхдээ иргэдээсээ асууна" гэв.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө