Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр урлаг, спортын салбарынханд төрийн дээд цол, одон медаль гардуулна.

Уг арга хэмжээ 11:00 цагаас эхлэн 14:00 цагаас үргэлжлэн явагдах юм. Дараах тамирчид төрийн дээд цол хүртэх аж.

МУГТ Э.Содномпилжээ - Хөдөлмөрийн баатар

МУГТ М.Уранцэцэг - Хөдөлмөрийн баатар 

Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга Монгол Улсын гавьяат дасгалжуулагч

Пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулга Монгол Улсын гавьяат дасгалжуулагч

Токиогийн олимпийн мөнгөн медальт Саид Моллай, Ц.Цогтбаяр, Б.Болортуая нарт МУГТ цол олгох юм.