Францын эмэгтэй хөл бөмбөгийн багийн тамирчин Аминта Дайлло нь өөрийн багийн ижил байрлалд тоглодог хамтрагчаа гэмтээх зорилгоор хүн хөлсөлсөн байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, тус багийн Хэйра Хамриуг өнгөрөгч баасан гарагт багийнхантайгаа хамт оройн зоог барьсны дараа гэртээ харих замд нь машин руу танхай этгээд дайрч, хөл рүү нь төмрөөр цохиж гэмтээсэн байна. Тухайн үед хүн хөлсөлсөн гэх Аминта Дайлло нь цуг явж байсан бөгөөд ямар ч гэмтэл авалгүй зугтаж чадсан гэжээ. Гэвч түүний сэжиг бүхий үйлдлийг Францын хууль хяналтынхан мөрдлөг явуулж, захиалга өгч гэмтээсэн болохыг тогтоож байгаа аж.
Мөн тус улсын хэвлэлд мэдээлснээр, Хэйра Хамриу нь өнгөрсөн зун Испанийн багаас Францын багт орж ирсэн бөгөөд түүнээс хойш Аминта нь ижил байрлалд тоглодог тул талбай дээр гарч тоглох ямар ч боломж гараагүй гэжээ. Иймд өс хонзонгийн сэдлээр тус санааг сэдсэн байж болзошгүй гэсэн байна.
Эх сурвалж: Euronews