“Бүх цэргийн наадам-2021” бямба гарагт болно

“Бүх цэргийн наадам-2021” бямба гарагт болно

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” бямба гараг буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр болно.

Энэ удаагийн барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглох аж. “Бүх цэргийн наадам-2021” бямба гарагийн 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.

Цэргийн цол, чимэг олгодог Бүх цэргийн наадам нь 1992 оноос хойш 22 удаа болсон бөгөөд 22 удаагийн наадмын түрүү бөхчүүдээс улсын дархан аварга нэг, улсын аварга нэг, улсын гарьд хоёр, улсын заан хоёр, улсын харцага гурав, найман улсын начин “төржээ”. Мөн үзүүрлэсэн бөхчүүдийн олонхи нь улсын цолонд хүрсэн байна.

Тасалбарыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн www.ticket.mn-ээр борлуулах аж.