Э.Содномпилжээ: Монгол Улсаа дэлхийд харуулахын тулд дараа дараагийнхаа тэмцээнд улам хичээх болно

Э.Содномпилжээ: Монгол Улсаа дэлхийд харуулахын тулд дараа дараагийнхаа тэмцээнд улам хичээх болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Токио-2020 паралимпын наадмын аварга, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ,  Токио-2020 наадмын жүдо бөхийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Мөн Токио-2020 олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатарт Сүхбаатарын одон хүртээсэн билээ. Энэ үеэр тэд баярын сэтгэгдлээ хуваацлаа.

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Өнөөдөр энэ эрхэм хүндтэй шагнал хүртсэндээ маш их баярлаж байна. Сэтгэл маш өндөр байна. Энэ шагнал бол надад маш их үүрэг хариуцлага ногдуулж байна. Цаашид ард түмнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй, Монгол Улсаа дэлхийд харуулахын тулд дараа дараагийнхаа тэмцээнд улам хичээх болно. Энэ сарын 25-нд Гүржид тэмцээнд оролцоно. Дараа дараагийн тэмцээн уралдаандаа олимп, дэлхийн дээд амжилтаа шинэчлэхийн төлөө хичээнэ.

Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар: Намайг дэмжиж тусалсан Монголынхоо нийт ард түмэндээ болон төрүүлж өсгөсөн ээж, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлье. 

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг: Хөдөлмөрийн баатар гэх энэ сайхан эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Энэ шагналыг хүртэхэд олон жилийн хөдөлмөр, дасгалжуулагч нарын маань ур чадвар, бэлтгэл хангагчдын хичээж зүтгэл бүхэн орсон. 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө