Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч манай улсад хүрэлцэн иржээ.
Тэрбээр, Монгол Улсад хоёр хоногийн хугацаатай айлчлах бөгөөд Монголын Боксын холбооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаас гадна "Ган" спорт төвд МБХ-ны баг тамирчдын бэлтгэлтэй танилцаж, хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх аж.
ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлев 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр ОУБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.