БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг ирэх оны хоёрдугаар сард Бээжинд болох Өвлийн олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд ирж оролцохыг урьсан талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Байден урилгыг хүлээн авсан эсэх талаар одоогоор Цагаан Ордон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хариу тайлбар хийхээс татгалзсан байна. Ирэх долоо хоногт хоёр орны удирдагчид виртуал хэлбэрээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулах юм. Энэ үеэр Жо Байден хариу хэлж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: CNBC