Монгол Улсын 2,3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээллийг хакеруудын сайтад 700 доллараар зарахаар байршуулжээ

Монгол Улсын 2,3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээллийг хакеруудын сайтад 700 доллараар зарахаар байршуулжээ

2015 онд байгуулагдсан 700 мянган орчим гишүүнтэй Raidforums.com сайтад Могнол Улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг 700 доллараар зарахаар байршуулжээ.

Уг мэдээллийн санд хүмүүсийн овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн талбарууд байгаа аж.

Raidforums сайт нь олон улсын хакеруудын мэдээлэл солилцдог форум байх магадлалтай. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг ажээ. Зарыг нийтэлсэн хакер нь Raidforums.com сайтад хоёр жилийн өмнө элссэн байна.

Г.Мөнхбаяр