“Спутник-V” вакцин хийлгэсэн иргэд АНУ-д зорчих боломжгүй

“Спутник-V” вакцин хийлгэсэн иргэд АНУ-д зорчих боломжгүй

АНУ арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ДЭМБ-ын албан ёсоор бүртгэсэн вакцины бүрэн тунд хамрагдсан гадны жуулчдад хилээ нээсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Sputnik-V вакцинд хамрагдсан иргэд тус улс руу нэвтрэх боломжгүй ажээ. АНУ-ын элчин сайдын яамнаас тус вакциныг хийлгэсэн мөн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан ч ДЭМБ-т бүртгэгдээгүй тул хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна.

Монгол Улс “AstraZeneca”, “BioNTech”, “Pfizer”, “Sinopharm”, болон “Sputnik-V” вакцинаар иргэдээ дархлаажуулсан. Вакцины нөөцийн мэдээллийг харвал “Sputnik-V” вакцины 140,400 ширхгийг татан авсан байна.                 

 Г. Мөнхбаяр