Г.Эрхэмбаяр Жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

Г.Эрхэмбаяр Жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

АНУ-ын Лас Вегас хотноо өнөөдөр эхэлсэн жюү жицүгийн мастерын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний М3 ангиллын +100 кг жинд барилдсан Их шавь дэвжээ, Монде группын тамирчин Гунаажавын Эрхэмбаяр аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр дэлхийн 3 удаагийн аварга болсон байна. Мөн тус тэмцээний 76.2 кг-д Монголын жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны тамирчин Б. Бундхорол алтан медаль хүртсэн бол Тулга  мөнгөн медалийн эзэн болжээ.

Г.Мөнхбаяр