Хятад, Монгол хоёр улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, COVID-19-ийн хил дамнасан тархалтыг таслан зогсоохыг хүсэж байгаа талаар хоёр орны дипломат ажилтнуудын уулзалтын үеэр мэдэгдэв.
БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дарга Лю Жинсон Пүрэв гараг/2021.11.10/-т Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, COVID-19-тэй тэмцэх хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.
Энэ үеэр Лю Жинсон "Хятад, Монгол хоёр орон хамтын ажиллагаагаа бэхжүүлж, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, халдварын хил дамнасан тархалтыг зогсооно гэж найдаж байна. Хятад улс, Монгол Улстай цар тахлын эсрэг тэмцэлд хамтран ажиллахад бэлэн байна. COVID-19-ийн эсрэг тэмцэж, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд манай улс дэмжлэг үзүүлнэ” гэв.
Дэлхий даяар тахлын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд хэвээр байгаа тул Хятад улс халдвар гаднаас зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хатуу арга хэмжээнүүдийг авсаар байна.
Эх сурвалж: Globaltimes