БНСУ-д муурыг хэрцгийгээр тамлан зовоож, харгис хэрцгий хандаж буй бичлэгээ хуваалцдаг олон нийтийн сүлжээний бүлгэмийг илрүүлээд байна. Тодруулбал, тус сошиал бүлэг групп чатандаа мууран дээр бензин асган шатаах, сумаар харваж биеийн хэсгийг нь тайрах гэх мэтээр тамлаж буй зураг, бичлэгээ бие бие рүү явуулдаг байжээ. Уг бүлгэм нийгэмд ил болж, энэ сарын 7-ны өдөр иргэд нэгдэн Хөх ордонд “тус бүлэг хүмүүсийг шийтгэж, хариуцлага тооцохыг шаардсан өргөдөл явуулаад байсан юм.
Өчигдөр /2021.11.11/ тус групп чатны удирдагч И гэх хүнд шүүхээс хоёр жил, дөрвөн сарын хорих ял оноож, 1 сая воноор торгосон байна. Үүнээс хоёр жилийг нь тэнсэн харгалзах ял болгожээ. Тус иргэн өнгөрсөн нэгдүгээр сард шалан дээр хэвтэж байсан муурын гэдэс хэсгийг нэвт харвасан зургийг групп чат руу явуулж байсан аж. Гэвч иргэдийн зүгээс ялыг "хэтэрхий хөнгөн" байна хэмээн эсэргүүцэж, жагсжээ.
“Муур үзэн ядагчдын групп чат”-д ойролцоогоор 80 гаруй хүн байсан бөгөөд тэдгээрийн дунд бага ангийн сурагч хүртэл байсан нь нийгмийг цочирдуулаад байна.
Эх сурвалж: Newspim