ТОДРУУЛГА: Энхтайвны гүүрэн дээр гарсан ослын жолоочид бүгд эрүүл байсан, бэртэж гэмтсэн зүйл байхгүй

ТОДРУУЛГА: Энхтайвны гүүрэн дээр гарсан ослын жолоочид бүгд эрүүл байсан, бэртэж гэмтсэн зүйл байхгүй

Өнөөдөр /2021.11.12/ 21 цагийн орчимд Энхтайвны гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарч, нийтийн тээврийн автобус тус гүүрнээс унаж, осолджээ. Одоогоор ослын газар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Энэ талаар цагдаагийн албанаас тодруулахад, "Гурван автомашин мөргөлдөж, нийтийн тээврийн автобус гүүрнээс унасан. Одоогоор жолооч нар бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Гурван жолооч гурвуулаа эрүүл байсан. Нийтийн тээврийн автобус дотор зорчигч байгаагүй" гэв.