Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын давж заалдах шатны шүүх хурал хаалттай үргэлжилж байна

2019-09-10 15:54

Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргалаа

Дөнгөж сая Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал шүүгчдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийн хянан хэлэлцэж  шийдвэр гаргалаа. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, зарим хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, зарим шүүгчдэгч нарт холбогдох хэргийг тусгаарлаж, мөн зарим шүүгдэгчийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм. Учир нь дээрх хэрэг олон хүнд холбогдож байгаа учраас зарим хэргийг нь таслан тусгаарлаж байгаа аж. 

Харин шүүгчдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох авилга, албан тушаалын хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын бусдыг хясан боогдуулах замаар хээль хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт нь Анхан шатны шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгож улмаар мөнгөн торгууль ноогдуулсан байдаг. Харин өнөөдрийн хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг тэр чигт нь хэрэгсэхгүй болгож хэргийг мөрдөн байцаах шатанд буцааж дахин шалгахаар болоод байна.

Шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа билээ. Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурал нь өнөөдөр товлогдсон юм.

2019-09-10 15:03

Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын давж заалдах шатны шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд үргэлжилсээр байна. Өнөө өглөө 09.00 цагаас эхэлсэн тус шүүх хурал дөнгөж сая завсарлалаа гэж тус шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Түвшинзаяа хэллээ.  Шүүх хурал  33 оролцогч, таван шүүгдэгч, хоёр прокурор, 26 өмгөөлөгчтэй хаалттай болж байгаа юм.

Шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.  Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурал нь өнөөдөр товлогдсон юм.

Эргэн сануулахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт явуулж улмаар их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам долларыг оймсондоо нуусныг мөрдөгч нар илрүүлсэн билээ.