Энэ арван нэгдүгээр сарын 05,06-ны өдрүүдэд буюу өнгөрөгч баасан гарагт АНУ-ын алдарт дуучин, рэппэр Трэвис Скоттын “Астроворлд” гэх тоглолтын үеэр хэт олон үзэгчтэй байснаас болж найман хүн нас барж, олон хүн хүнд гэмтсэн хэрэг гараад байсан тухай бид өмнө мэдээлсэн.
Тус тоглолтод ойролцоогоор 50 мянга гаруй хүн ирсэн байсан бөгөөд бүгд тайз руу ойртох гэж зүтгэснээс болж эмх замбараагаа алдаж зарим нь шахагдаж, дэвсүүлж, амьсгал нь боогдож нас барсан бол 300 гаруй иргэн бэртэж гэмтсэн юм. Тэгвэл мөн дахин тус тоголтоос эмнэлэгт хүргэгдэж, амьсгалын аппарат залгагдсан байсан 22 настай эмэгтэй удалгүй тархины үйл ажиллагаа нь зогсож амиа алдсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллээр мэдээлжээ.