2,3 сая иргэний мэдээллийг хакердуулсанд Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа

2,3 сая иргэний мэдээллийг хакердуулсанд Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа

2015 онд байгуулагдсан 700 мянган орчим гишүүнтэй Raidforums сайтад Могнол Улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг 700 доллараар зарахаар байршуулсан байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байна. Үүнд,  Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар www.raidforums.com вэбсайтад 2021.10.06-ны өдөр байршсан ба энэ үеэс Тагнуулын байгууллага анхааран судлаж байна.

Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна.

Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна" гэжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө