Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгийн баг тамирчид дэд байрт шалгарчээ

Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгийн баг тамирчид дэд байрт шалгарчээ

Энэ арван нэгдүгээр сарын 06,07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өсвөр үеийн Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгийн тамирчид багаараа дэд байрт шалгарчээ.

Сэлэнгэ аймгаас оролцсон О.Тэмүүлэн 30 кг жинд, М.Батсэлэнгэ 34 кг жинд, М.Энхбилиг 38 кг жинд тус тус алтан медаль хүртжээ. Харин Б.Золжаргал 30 кг жинд, А.Бөхчулуу 50 кг жинд тус тус мөнгө, О.Хүслэн 42 кг жинд хүрэл медаль хүртэж, багаараа дэд  байрт шалгарсан амжилттай оролцсон байна. Тус тэмцээний 30 кг жингийн алтан медалийн эзэн О.Тэмүүлэн болон хүрэл медалийн эзэн О.Хүслэн нар ах дүүс аж.