Беларусьт сургуулилтын үеэр ОХУ-ын хоёр цэргийн шүхэр дэлгэгдээгүйн улмаас амиа алджээ

Беларусьт сургуулилтын үеэр ОХУ-ын хоёр цэргийн шүхэр дэлгэгдээгүйн улмаас амиа алджээ

Өчигдөр Беларусийн Гродно хотноо ОХУ болоод Беларусийн хамтарсан шүхэрт десант сургуулилтын үеэр Оросын десантын хоёр цэрэг шүхрээр буух үед дэлгэгдээгүйн улмаас амиа алдсан хэрэг гарчээ.

Тус хоёр цэргийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч бэртлээ даахгүй нас барсан гэжээ. ОХУ-ын БХЯ хоёр цэрэг амиа алдсан талаар "Сургуулилт хийж байх үеэр тус газар хүчтэй салхи үлээсэнтэй холбоотой. Цэргүүдийн шүхэр нийлж, улмаар газардахын өмнө хумигдаж, шүхрээ задалж амжаагүй" гэсэн байна.