ТАВАН давхар барилгын дээврээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр хүүхдийг буулгажээ

ТАВАН давхар барилгын дээврээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр хүүхдийг буулгажээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 5 давхар барилгын дээврээс 2 хүүхэд унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 11 сарын 12-ны өдрийн 17:38 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:51 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н /15 настай, эмэгтэй/, Т /15 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 5 давхар барилгын дээвэр дээр байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Г.Мөнхбаяр