YouTube платформ бичлэгийн доорх “dislike” буюу таалагдахгүй байгааг илэрхийлдэг товчлуурыг хэдэн хүн дарсан тоог одооноос гаргахаа больж байгаа талаар тус компанийн албан ёсны сайт мэдээлжээ.
Гэхдээ хэрэглэгчид “dislike” товчлуураа дарах боломжтой ч хэдэн хүн дарсан нь л харагдахгүй юм. Харин бичлэгээ нийтэлсэн хүнд уг товчлуур дээр хэдэн хүн дарсан нь харагдана гэжээ."YouTube" компани уг шийдвэрийг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү шйидвэр нь контент бүтээгчдэд зориулж хүндэтгэлтэй орчинг бүрдүүлхийн тулд гэжээ.