Сан Францискогийн дэвжээнд Монголын 4 тулаанч өрсөлдөгчдөө яллаа

Сан Францискогийн дэвжээнд Монголын 4 тулаанч өрсөлдөгчдөө яллаа

АНУ-ын Сан Франциско хотноо өнөөдөр /2021.11.14-нд/ "Mongol Fighting Champion" буюу холимог тулааны MFC холбооны ээлжит тэмцээн болж байгаа билээ.

Энэ удаагийн тулаанд нийт 22 тулаанч октагонд хөл тавих бөгөөд Монгол улсаас Өлзий-Оршихын Тэмүүжин, Пүрэвжавын Өнөрбат, Батбаатарын Баттөр, Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ нар оролцож байна. Өнөөдрийн байдлаар Сан Францискогийн дэвжээнд Монголын 4 тулаанч бүгд өрсөлдөгчдөө яллаа.

Холимог тулааны MFC холбооны ээлжит тулаанд хүч үзэж байгаа Б.Баттөр эхний тулаанаа хийж 1 дүгээр үед Америкийн тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор ялсан бол гавьяат тамирчин /чөлөөт бөх/ П.Өнөрбат ММА дэбютээ MFC-3 эвэнтэд амжилттай эхлүүлж өрсөлдөгчөө 2 дугаар үед хүнд цохилтоор ялж, эхний тулаанаа дуусгав. Мөн АНУ-ын СанРамон хотод амьдардаг залуу тулаанч Өлзий-Оршихын Тэмүүжин өрсөлдөгчөө 1 дүгээр үед хүнд цохилтоор ялсан байна.

Энэхүү MFC холбооны ээлжит тэмцээний хамгийн оргил тулаанд Монголын шилдэг тамирчин М.Нандин-Эрдэнэ MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Серхио Квинонестэй хүч үзэн өрсөлдөгчөө гурван үеийн турш илт илүүрхэн х аваргын бүсээ хамгаалаа. Өдгөө 34 настай түүний хувьд ийнхүү мэргэжлийн холимог тулааны замналдаа 14 ялж, 7 ялагдсан үзүүлэлттэй болж байна.