Ням гараг/2021.11.14/-т Английн Кенсингтон дүүрэгт байрлах “Ливерпүүл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн гадаа зогсож байсан такси дэлбэрч, жолооч нь хүнд гэмтсэн бол зорчигч нь газар дээрээ нас баржээ. Одоогоор нас барсан иргэний хувийн мэдээллийг тогтоож чадаагүй байгаа аж.
Дэлбэрэлтийн дараа тус хотын Терроризмтой тэмцэх цагдаагийн газрын мөрдөгчид 29, 26, 21 настай гурван эрэгтэйг саатуулсан байна. Мөн Сефтон цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох Рутланд өргөн чөлөө, Кенсингтон дахь Боалер гудамжины барилгуудад нэгжлэг хийжээ. Цагдаа нар дахин тэсрэх бөмбөг дэлбэрч магадгүй гэж үзэн хэд хэдэн айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.
"Ливерпүүл" эмэгтэйчүүдийн эмнэлэг цагдаагийн байгууллагын дараагийн мэдэгдэл хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож, зарим өвчтөнийг ойролцоох эмнэлгүүдэд шилжүүлсэн гэж мэдэгдэв. Тус эмнэлэг нь жил бүр 50,000 орчим өвчтөн хүлээн авдаг бөгөөд Европийн мэргэшсэн хамгийн том эмнэлэг юм.
Эх сурвалж: BBC