Хэргэмээсээ татгалзсан Японы гүнж асан Мако АНУ-д суурьшихаар нөхрийн хамт Нью Йорк хотод очжээ

Хэргэмээсээ татгалзсан Японы гүнж асан Мако АНУ-д суурьшихаар нөхрийн хамт Нью Йорк хотод очжээ

Японы гүнж асан Мако хэргэмээсээ татгалзан, хааны гэр бүлээс гарсны дараа өөрийн нөхөр болох Кей Комурогийн хамт АНУ-д суурьшихаар Нью Йорк хотод иржээ. Ням гараг/2021.11.14/-т тэднийг Токиогийн нисэх онгоцны буудалд ирэхэд бие хамгаалагчид болон 100 орчим сэтгүүлч дагаж явсан байна.

Мако Нью-Йоркт очсоны дараа энгийн ажилд орох сурагтай байгаа бол Комуро одоогоор хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Японы хуулийн дагуу эзэн хааны гэр бүлийн гишүүн “энгийн иргэн”-тэй гэрлэснээр өөрийн хэргэмээсээ татгалзах ёстой болдог. Мөн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн жирийн хүнтэй гэр бүл болсон тохиолдолд язгуур хэргэмээсээ татгалзаж, 1.35 сая ам.доллартай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэлэг авдаг ч залуу хос татгалзсан юм.

Эх сурвалж: BBC