АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр/2021.11.15/ виртуал дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Уулзалтаар хоёр талын удирдагчид цахим аюулгүй байдал, худалдаа, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг хурцадмал асуудлуудыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд "Хоёр талын удирдагч АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулах, бидний ашиг сонирхол нийцэж байгаа газарт хамтран ажиллах арга замын талаар ярилцах болно" гэжээ.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт АНУ-Хятадын харилцааны үндэсний хороонд захидал бичихдээ “манай улс АНУ-тай харилцаагаа хэвийн болгохын тулд хамтран ажиллахад бэлэн байгаа” талаараа дурдсан юм. Энэ удаагийн уулзалтаар тус хоёр улс сүүлийн хэдэн жил хурцадмал байдалд ороод буй харилцаагаа засах талаар нэлээдгүй ярилцана хэмээн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: ВВС