АНУ-ын “Apple” компани Калифорни муж дахь нэрийн дэлгүүрүүдийнхээ ажилчдад нийт 29.9 сая ам.доллар төлөхөөр болжээ.
2013 онд Калифорни дахь Apple Store-ын 52 нэрийн дэлгүүрийн 14683 ажилчид тус компанийг мужийн хууль зөрчиж цүнх шалгахад зарцуулсан хугацааны цагийн мөнгийг өгөөгүй хэмээн холбооны шүүхэд ханджээ.
Bloomberg агентлагийн тодруулсанчлан, 2015 онд шүүх тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч 2020 онд есдүгээр тойргийн давж заалдах шатны шүүх “Apple” компани ажилчдадаа цүнхээ шалгуулахад зарцуулсан цагийн мөнгийг нь төлөх ёстой гэж шийдвэрлэсэн байна.
“Apple” компанийн зүгээс бүтээгдэхүүнийг хулгайлахаас сэргийлэх үүднээс ажилчдынхаа цүнхийг шалгах шаардлагатай байсан гэж тайлбарласан байна. Тохиролцоо ёсоор шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасан хүн бүр 1286 ам.доллар авах аж