Дэлхий даяар зүү тариурын хомстолд орж болзошгүй байна

Дэлхий даяар зүү тариурын хомстолд орж болзошгүй байна

КОВИД-19-ийн вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн ч дархлаажуулалтын кампаниудад ажилд шаардлагатай зүү дутагдалтай байж магадгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ.

Одоогоос 2023 он хүртэл долоон тэрбум орчим хүнд хоёр тун коронавирусийн эсрэг вакцин хийх шаардлагатай бөгөөд үүнд үндэслэн НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг хэрэв тариурын үйлдвэрлэлийг идэвхжүүлэхгүй бол дор хаяж нэг тэрбум тариурын хомсдол үүсэж болзошгүй гэж мэдэгджээ. ДЭМБ-ын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийн хэлтсийн ахлах зөвлөх Лиза Хэдман үйлдвэрлэгчид нэг удаагийн тариурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга бодож олохгүй бол нэг үеийн хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдахгүй байх магадлалтайг анхааруулсан байна.

Энэ онд коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын хүрээнд 6.8 тэрбум тарилга хийсэн бөгөөд энэ тоо нь жилд үйлдвэрлэсэн зургаан тэрбум тариурын тоотой тэнцэж байгаа аж. Тиймээс дэлхий даяарх үйлдвэрлэгчдийг тариур үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг ДЭМБ уриалаад байна. Түүнчлэн тариур нь вакцинтай харьцуулахад овор хэмжээ ихтэй тул тээвэрлэлтийн тал дээр ч хүндрэл үүсэж болзошгүй хэмээн мэдэгджээ.