Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.
Шахмал түлшний 25 кг-ийн шуудай хил дээр гацсаны улмаас савлагаанд өөрчлөлт орж 100 кг-ийн шуудайгаар савласан түлш худалдаалагдаж байсан юм. Өнөөдөр (2021.11.15)-ийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр энэхүү асуудлыг хэлэлцэж, шахмал түлшний шуудай дахин тасрахгүй талаар мэдээллээ.
Шахмал түлшний 25 кг-ийн шуудайг үйлдвэрлэх техник технологи манай улсад нэвтрээгүй учир шуудай нийлүүлэх тендерийг “Таван-толгой түлш” компаниас нээлттэй зарлаж БНХАУ-аас захиалж авдаг байна. Өнөөдрийн байдлаар нийслэл шахмал түлшний 44228 тонн нөөцтэй.