Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн цагдаа нар ойд отолт хийх ажиллагааны үеэр 26 Маоист дайчныг хөнөөсөн талаар Засгийн газрын дээд албан тушаалтан мэдээлэв. Маоистууд нь олон арван жилийн турш засгийн газрын хүчний эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлсээр ирсэн хэт зүүний үзэлтнүүд юм.
Гадчиролигийн цагдаагийн ахлах ахлагч Анкит Гоялын мэдээлж буйгаар цагдаа болон дайчдын хоорондох мөргөлдөөн бараг 10 цаг үргэлжилжээ. Энэ талаар Анкит Гоял “Бидэнд Маоистууд ойд буудалласан гэсэн мэдээлэл ирсэн. Тусгай хүчнийхэн тус газар руу дайрах үед Маоистууд аюулгүйн хүч рүү гал нээж, хамгаалалтын алба гал нээсэн” гэв.
Энэтхэгийн дотоод аюулгүй байдлын хамгийн том заналхийлэл гэж тооцогддог маоистууд тус улсын зүүн болон өмнөд хэсэгт ашигт малтмалаар баялаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Эх сурвалж: CNN