Маргаашаас Эрээн хот хөл хориогоо хэсэгчлэн сулруулна

Маргаашаас Эрээн хот хөл хориогоо хэсэгчлэн сулруулна

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулах талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл маргаашаас буюу энэ арван нэгдүгээр сарын 16-аас Эрээн хот  коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоогоод байсан хөл хориогоо дахин хэсэгчлэн сулруулахаар болжээ.

Тодруулбал, Өнгөрөгч амралтын өдөр /2021.11.13/ тус хотод суугаа консул Т.Мөнхгэрэл, БНХАУ-ын төлөөлөгч нартай уулзалт хийжээ. Тус уулзалтаар талууд хил хоорондын боомтуудаар ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцжээ. Мөн Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас хотын хөл хориог хэсэгчлэн сулруулж, үйл ажиллагаагаа хэвийн байдалд оруулах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн байна.