БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс ирэх оноос уран олборлож, экспортолж магадгүй

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс ирэх оноос уран олборлож, экспортолж магадгүй

Монгол Улс өнөөдрийн байдлаар 10 гаруй ураны орд илрүүлээд байгаа бөгөөд 160 мянга орчим тоннын батлагдсан нөөцтэй байгаа аж. Хэрэв хайгуулын ажил хийвэл нэг сая тонн ураны нөөцтэй байх магадлалтай талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

“Баялгийн хэмжээ нь батлагдвал Монголд атомын цахилгаан станц байгуулах боломж бүрдэн”э гэж “Мон Атом” төрийн өмчит компаниас “Баялгийн боломж ба эрсдэл” сэдвийн дор зохион байгуулсан уулзалтын үеэр доктор Н.Тэгшбаяр онцолсон байна.

Мөн тэрбээр цааш үргэлжлүүлэн “Монгол Улс 60 гаруй жил цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисын чиглэлээр мэргэшсэн физикч, мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Монголын залуучуудыг физик, химийн чиглэлээр мэргэшүүлэх ажилд түлхүү оролцуулснаар өндөр эрсдэлтэй ураныг ашиглан эрчим хүчний үйлдвэрлэлд технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломжтой болно” гэлээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордод үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компани өдөрт 25 кг уран олборлох туршилтын ажил хийж байгаа талаар “Мон Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал мэдээллээ.

Одоогоор тус компани бүрэн хүчин чадлаараа ажиллах бэлтгэлээ хангаж байгаа тул ирэх жилээс өдөрт 8000 кг уран олборлох боломжтой болно гэж тус компанийн төлөөлөгч Марк Мелеард онцоллоо. Ашиглалтын төвшинд хүрвэл ТЭЗҮ-д өөрчлөлт оруулж, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм.

Австрали, Канад, АНУ, Нигер зэрэг улсууд ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг бол Монгол Улс 70 орчим мянган тонн уранаараа Азидаа 1-рт, дэлхийд 12-т ордог.

Эх сурвалж: Аkipress