Талибанчууд АНУ, ОХУ-д үйлдвэрлэсэн зэвсэгүүдээр цэргийн парад хийжээ

Талибанчууд АНУ, ОХУ-д үйлдвэрлэсэн зэвсэгүүдээр цэргийн парад хийжээ

Афганистаны Засгийн эрхийг атгаад буй Талибан хөдөлгөөнийхөн Кабул хотод Америкт үйлдвэрлэсэн хуягт машин болон Оросын нисдэг тэргүүд ашиглан цэргийн парад зохион байгуулжээ. Уг парадаар тэд өөрсдийгөө босогчоос байнгын арми болон хувирч буйгаа мэдэгдсэн байна.

Барууны дэмжлэгтэй засгийн газар нуран унасны дараа Талибанчууд цэргийн хүчээ шинэчлэн, өөрсдийн армийг бий болгоход анхаарч эхэлсэн. Тэгвэл Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Энаятулла Кхваразми “Цэргийн парад шинээр бэлтгэгдсэн 250 цэргийн төгсөлттэй холбоотой” гэжээ.

Цэргийн парадын үеэр Оросод үйлдвэрлэсэн нисдэг тэргүүд хөөргөжээ

Талибанчуудын одоо ашиглаж буй зэвсэг, техник хэрэгслийн дийлэнхийг нь АНУ-аас нийлүүлсэн  байдаг. Тодруулбал, АНУ Афганы өмнөх засаг захиргаанд Талибанчуудтай тэмцэхэд нь туслах зорилгоор нийлүүлж байжээ. Ерөнхийлөгч Ашраф Гани Афганистанаас зугтсаны дараа Талибанчууд тус зэвсгүүдийг эзэмшихээр болсон юм.

Эх сурвалж: CNN