Өчигдөр /2021.11.15/ БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр “Korean Air” компанийн онгоцоор Сингапур улсын 120 жуулчин тус улсад ямар нэг тусгаарлах журамгүйгээр хил нэвтэрчээ.
Тодруулбал, Энэ нь коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш тусгаарлалтгүй орсон анхны жуулчид аж. Эдгээр жуулчид нь өнгөрсөн аравдугаар сарын 08-нд БНСУ, Сингапур улсын хооронд байгуулсан аялал жуулчлалын аюулгүй бүсийн гэрээний дагуу ирж байгаа жуулчид гэжээ.
Мөн мэдээж тус иргэд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдаж, хилээр нэвтэрсний дараа PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд тусгаарлагдахгүй юм.