ЭЦА: Насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг илрүүлжээ

ЭЦА: Насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг илрүүлжээ

Нийгмийн сүлжээ сайт ашиглан бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, бэлгийн харьцаанд орсон ноцтой гэмт хэргийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлжээ.

Тодруулбал, 8-13 насны охидуудтай зориудаар бэлтгэсэн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харьцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

ЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө. Тэрбээр, “Гэмт этгээд нь фэйсбүүк олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харилцаанд орох, садар самуун дүрс бичлэг явуулах, хийлгэх гэмт үйлдэл хийсэн. Дээрх холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрээгүй Н,Ш нартай бэлгийн харилцаанд орсон болох нь тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй охидтой биечлэн уулзаагүй хэдий ч садар самуун дүрс бичлэг хийж, хийлгүүлсэн нь тогтоогдож цаашид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.

ВИДЕО: