Турк Эйрлайнсийн онгоцны  агаарын битүүмж алдагдаж, таван цаг орчим Хөшигийн хөндий дээр нисээд ОСЛЫН БУУЛТ хийжээ

Турк Эйрлайнсийн онгоцны агаарын битүүмж алдагдаж, таван цаг орчим Хөшигийн хөндий дээр нисээд ОСЛЫН БУУЛТ хийжээ

Турк Эйрлайнсийн онгоц Хөшигийн хөндий дээгүүр таван цаг орчим эргэлдсэний эцэст эргэж ОСЛЫН БУУЛТ хийжээ.

Тодруулбал, Улаанбаатар Истанбул чиглэлийн онгоц энэ сарын 14-ний өдрийн 08 цаг 45 минутад Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн ч нислэгээ үргэлжлүүлж чадахгүй 2000 орчим метрийн өндөрт таван цаг эргэлдэж байгаад буцаад Хөшигийн хөндийд газардсан талаар эх сурвалж мэдээлэв.

Тухайн үед нисэх онгоцны ахмад зорчигчдод “Нисэх зөвшөөрөл өгөхгүй байна” хэмээн тайлбарлаж байжээ. Гэсэн ч онгоц газардсаны дараа мэргэжилтнүүд “Агаарын битүүмжлэл алдагдсанаас агаарын даралт унасан учир нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан. Нислэг үйлдэж буй онгоц нь олон зорчигчтой, мөн шатахуун нь дүүрэн байдаг тул шууд буух боломж байдаггүй. Тиймээс таван цаг орчим шатахуунаа шатааж байгаад эргэж буусан” гэх тайлбарыг өгчээ.

Харин онгоц Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд эргэж газардахад түргэн тусламж, гал командын автомашин ирсэн байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, онгоцонд 150 орчим зорчигч байсан байна. Тухайн онгоц Туркээс Улаанбаатарт ирээд эргэж, Турк рүү нисэхээр хөөрсөн ч амжилтгүй болж, ослын буулт хийсэн нь энэ аж.