БНХАУ-ын иргэнийг зодсон гэх асуудалд холбогдоод буй Б.Дэлгэрсайхан гишүүн МЭДҮҮЛЭГ өгөхөөс татгалзжээ

БНХАУ-ын иргэнийг зодсон гэх асуудалд холбогдоод буй Б.Дэлгэрсайхан гишүүн МЭДҮҮЛЭГ өгөхөөс татгалзжээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл гарч, эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн хохирогч гэгдэж буй БНХАУ-ын иргэн өчигдөр Шүүх эмнэлэгт үзүүлсэн байна.

Тухайн иргэний баруун хөлнийхөө шилбэнд 10 орчим см язарсан тул оёдол тавиулсан. Тиймээс алхах боломжгүй байгаа учир суга таягтай явж байгаа аж. 

Түүнчлэн, хохирогч гэгдэж буй БНХАУ-ын иргэн болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нараас байцаалт авахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаагч Н.Гантулга дуудсан байна. Гэвч Б.Дэлгэрсайхан гишүүн "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх" гэх зүйлээр далайлгаад мэдүүлэг өгөөгүй болохыг эх сурвалж мэдээллээ. 

Ташрамд өгүүлэхэд, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Гадаад хэргийн яаманд хандаж, хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэх өгөх тухай албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэл нь олон нийтэд хандаж буй тухайн байгууллагуудад очих учир нийтэд ил болохгүй юм.