МЭӨ 25-р зууны дунд үед хамаарах Египетийн "нарны сүм"-ийг илрүүлжээ

МЭӨ 25-р зууны дунд үед хамаарах Египетийн "нарны сүм"-ийг илрүүлжээ

Археологичид МЭӨ 25-р зууны дунд үед хамаарах Египетийн алдагдсан "нарны сүм"-ийн нэгийг илрүүлжээ. Сүмийн дотор талд МЭӨ 2400-2370 оны хооронд Египетийг захирч байсан 5-р гүрний зургаа дахь хаан  Нюсеррагаас өмнө хаанчилж байсан язгууртнуудын нэрийг сийлсэн тамга, ваар, шохойн чулуун зарим археологийн эд зүйлс олдсон байна. Мөн малтлагын үеэр олон арван шар айрагны сав илрүүлжээ. Зарим савыг нь зөвхөн шашны зан үйлд ашигладаг байсан гэж судалгааны багийнхан дүгнэсэн байна.

Түүхэн эх сурвалжид тус газарт нийтдээ зургаан нарны сүм баригдсан гэж үздэг бөгөөд одоогоор хоёр нь ил болоод байна.

Шар айраг хадгалдаг байсан савнууд

Эх сурвалж: CNN