Энэ баасан гарагт БНСУ руу богино хугацааны визтэй иргэд зорчихыг хориглоно

Энэ баасан гарагт БНСУ руу богино хугацааны визтэй иргэд зорчихыг хориглоно

Энэ арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн МИАТ компанийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэрийг БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас гаргажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид, БНСУ-ын иргэд, F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд болон тэдний хүүхэд,  F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч, А-1, А-2 визтэй дипломат зорилгын дагуу иргэдээс бусад визтэй иргэд зорчихгүй гэжээ.