Сүүлийн өдрүүдэд Европ, Азийн орнуудад шувууны ханиадны хэд хэдэн хүнд хэлбэрийн дэгдэлт үүссэн талаар Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE) мэдэгдлээ. Тодруулбал,
- Өмнөд Солонгосын Чунчонбүг-до дахь фермд өчигдөр /11.15/ 770 мянга гаруй шувуу халдвар авсан талаар ДЭМБ тус улсын эрх баригчдаас авсан мэдээллээс иш татан дурджээ.
- Японы зүүн хойд хэсэгт орших шувууны фермд H5N8 халдвар тархаад байна.
- Европын Норвеги Рогаланд мужид 7 мянга гаруй шувуу H5N1 томуугаар өвчилжээ.
- Бельгийн Антверпен хотын ойролцоох зэрлэг галуунаас шувууны ханиадны өндөр эмгэг төрүүлэгч хэлбэрийг илрүүлсэн байна.
- Мөн БНХАУ-д шувууны томуугийн H5N6 дэд хэв шинжээр хүнд халдварласан 21 тохиолдол бүртгэгджээ.
Халдвар хүнд дамжих боломжтой учраас судлаачдын анхаарлын ихээхэн татаж байгаа юм.
Эх сурвалж: CNN