ДАШТ-ын хүрэл медальт М. Лхагвагэрэл “Москва-Кубок Алроса” бөхийн шоунд уригджээ

ДАШТ-ын хүрэл медальт М. Лхагвагэрэл “Москва-Кубок Алроса” бөхийн шоунд уригджээ

Москва хотод  болох Гран-при “Москва-Кубок Алроса” бөхийн шоунд М.Лхагвагэрэл оролцохоор болжээ. Тус бөхийн шоунд Чөлөөт бөхийн 125 кг-д ОХУ-ын аварга, Европын аваргын мөнгөн медальт Сергей Козыревийн эсрэг Ираны Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Амир Хоссейн барилдах байсан ч оролцохгүй болжээ. Тиймээс ДАШТ-ын хүрэл медальт Цэргийн арслан М.Лхагвагэрэлийг урьсан байна.

“Москва-Кубок Алроса” бөхийн шоу нь ирэх арван хоёрдугаар сарын 3-нд болох ба олимпын зургаан тамирчин оролцох аж.

-Оролцох зургаан тамирчид

74 кг:

Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга Заурбек Сидаков (ОХУ)

Токио олимпын мөнгөн медальт, Европын аварга Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)

97 кг:

Олимпын хошой, дэлхийн 5 удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ)  

ДАШТ-ий медальт Магомедгаджи Нуров (Хойд Македони)

125 кг:

ОХУ-ын аварга, Европын аваргын мөнгөн медальт Сергей Козырев (ОХУ)

 2021 оны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт М.Лхагвагэрэл (Монгол)